Ёс зүйн дүрмийн ерөнхий ойлголт

We operate with the highest standards of ethical behavior and expect all employees, business partners, and every person acting on our behalf worldwide to live up to these standards. Doing this is critical to upholding our reputation as a responsible company and to securing our ongoing business success.

Энэхүү Ёс зүйн Дүрэм нь JTI-ийн хуулийн төлөөлөгчтэй хөдөлмөрийн гэрээ хийсэн дэлхийн аль ч бүсэд ажиллаж байгаа бүх ажилчид болон JTI-ийн ажил олгогчийн ажилтан биш боловч түр ажил гүйцэтгэх гэрээт ажилчдад мөн  хамаатай.

Энэхүү дүрмийн заалтууд нь бүрэн бус, орон нутгийн хууль тогтоомж, түүнчлэн JTI-ийн үйл ажиллагааны заавар, бодлого, журмыг орлохгүй. Энэхүү журмын шаардлага хуулийн заалттай зөрчилдөж байвал хатуу шаардлагыг мөрдлөг болгоно. Ямар ч тохиолдолд үйлчилж буй хууль дүрмийг зөрчихийг хориглоно.

JTI-ийн Ёс зүйн Дүрэм, бидний хууль эрх зүйн үүрэг болон ажлын заавар, бодлого болон дүрмийг зөрчсөн нөхцөлд  сахилгын арга хэмжээ авах болно.

Бидний эрхэмлэдэг үнэт зүйлсийг  хүндэлж, энэхүү Дүрмийн стандартыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн түншүүдтэй бид хамтран ажиллах болно.

Дүрмийн бүлэг бүрт  нэмэлт мэдээллийн заалтууд тусгасан болно.Үүнд:

Асуудал тулгарах тохиолдолд хэнд хандах заалт.
Баримтлах бодлого, журам, дүрэм болон түүний заалтууд.
JTI-ийн дотоод сүлжээ эсвэл интернэтэд байршиж буй эх сурвалж руу нэвтрэх холбоос.
Энэхүү Дүрмийн холбогдох бүлгийн заалт.

Энэхүү дүрмийг тухайн орон нутгийн хэлээр орчуулахыг зөвшөөрөх боловч албан ёсны хэвлэлд Англи хэл дээрх эхийг баримтална.

Энэхүү Дүрмийн хэвлэл нь 2018 оны зуравдугаар сараас хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд өмнө гаргасан хэвлэмэл болон цахим хувилбарыг орлоно. Энэхүү Дүрмийг үе үе эргэн хянаж, өөрчлөлт оруулна.

Буцах Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөнө үү
Урагшаа Шууд удирдах удирдлагын хүлээх үүрэг