Бизнес эрхлэх шудрага хандлага

Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

Бидний хувийн ашиг сонирхол нь JTI-ийн ашиг сонирхолтой зөрчилдөх аливаа нөхцөл байдлаас зайлсхийх ёстой гэж бид үздэг.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Ашиг сонирхлын зөрчилдөөн нь ажилтнууд JTI-ийн ашиг сонирхолд нийцэхгүй шийдвэр гаргахад хүргэж болох бөгөөд энэ нь Компанийн нэр хүнд, тэдгээрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би ашиг сонирхлын зөрчилдөөн гарч болзошгүй нөхцөл байдал үүсгэхээс болгоомжилдог.

Би JTI-ийн нэрийн өмнөөс хийсэн аливаа шийдвэрт нөлөөлөх хувийн ашиг сонирхлыг илэрхийлсэн үйлдэл хийхгүй. Би ажлын шийдвэрт нөлөөлж болзошгүй төрөл төрөгсөд эсвэл хувийн харилцааны талаар тайлагнадаг.

Ажлаас гадуур би JTI-ийн арилжааны ашиг сонирхолтой зөрчилдөж болох үйл ажиллагаанд оролцдоггүй.

Үүнээс гадна, бэлэг солилцох, зочломтгой байдал, зугаа цэнгэлийн арга хэмжээнд оролцсоноор ашиг сонирхлын зөрчилдөөн бий болох эрсдэлийг би ухамсарладаг.

Ашиг сонирхлын зөрчилдөөн зайлшгүй үүсэх тохиолдолд би үүнийг өөрт болон Компанид үүсэж болзошгүй асуудлаас хамгаалахын тулд нэн даруй мэдэгдэнэ.

Удирдлагын хувьд миний удирдлага доорхи ажилтан ашиг сонирхлын зөрчилдөөний талаар мэдээлсэн даруй би хүний нөөцийн нэгжээс туслалцаа авч, байгууллагын дүрэм, журмын дагуу шийдвэрлэх ёстой.

Бизнес түншүүдэд энэ нь юу гэсэн үг вэ?

Бизнесийн түншүүд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас зайлсхийх ёстой. JTI-тай холбоотой аливаа гарч болзошгүй ашиг сонирхлын зөрчилдөөнийг onebehavior@jti.com цахим хаяг руу мэдээлэх ёстой.

Ямар тохиолдолд үүнийг хэрэглэх вэ?

Ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэж болзошгүй нөхцөл байдлын жишээнүүд:

  • Миний ах JTI-ийн тодорхой албан тушаалд өрсөлдөх төлөвлөгөөтэй, би энэ асуудлаар шийдвэр гаргахад оролцох болно.
  • Нийлүүлэгч JTI-тай гэрээг байгуулахыг эрмэлзэж байгаа бөгөөд энэ талаар шийдвэр гаргахад би оролцох болно. Үүний зэрэгцээ нийлүүлэгч надад амралтын өдрүүдэд тансаг зэрэглэлийн амралтын зочид буудалд бүрэн төлбөр нь хийгдсэн аяллыг санал болгосон.
  • Нэмэлт орлогын зорилгоор би ажлын бус цагаар тамхины үйлдвэрлэлийн технологийг гарааны бизнесийн үед хөгжүүлэх судалгаанд оролцох болсон.

Илүү ихийг олж мэдээрэй