Бизнес эрхлэх шудрага хандлага

Авилгал хээль хахуультай тэмцэх

Бид авилгал хээль хахуулийн бүх хэлбэрийг үл тэвчинэ.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Бизнес эрхэлж буй бүх салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж буй бүх улс оронд хээл хахууль, авилгалыг үл тэвчих, үнэнч шударга байдлыг эрхэмлэнэ.

Хээл хахууль нь арилжааны ашиг олохын тулд тодорхой үнэт зүйлсийг (ихэвчлэн мөнгө) шилжүүлэх эсвэл хүлээн авах үйл ажиллагаа юм. Авлига бол хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдлээ урвуулан ашиглах явдал юм.

Албан ёсны үйл ажиллагааг хялбаршуулах төлбөр нь хээл хахуулийн нэг хэлбэр юм. Ихэнх тохиолдолд энэ нь стандарт үйлчилгээг хурдасгахад төрийн албан хаагчдад жижиг бэлэг, төлбөрөөр илэрхийлэгдэнэ.

Хээл хахууль, авлигатай тэмцэх хуулийг зөрчих нь эрүүгийн мөрдөн байцаалт явуулах үндэс болно. Үүний үр дүнд JTI компани, гэмт хэрэгт холбогдсон аливаа ажилтнуудад хариуцлага хүлээлгэж, торгууль оногдуулна.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би ямар ч хэлбэрийн авилга хээль хахуульд өртөхгүй. Тухайлбал, хэрэв надад хээл хахууль өгөх буюу авах санал ирэх, эсвэл албан ёсны үйл ажиллагааг хялбаршуулахын тулд төлбөр нэхвэл би тэр даруй татгалзаж, орон нутгийн эсвэл бүс нутгийн хуулийн зөвлөх эсвэл компанийн стандарт хэв журам сахиулах нэгжийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх болно.

Үүнээс гадна бэлэг, зочломтгой байдал, зугаа цэнгэл, төрийн байгууллагуудад үнэ төлбөргүй тусламж үзүүлэх, буяны хандив, ивээн тэтгэх зэрэг хэлбэрээр илэрсэн авлигын эрсдэлийг би мэднэ.

Бизнес түншүүдэд энэ нь юу гэсэн үг вэ?

Бидний бизнесийн түншүүд, бидний өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс нь авлига, хээл хахуулийг бидний адил үл тэвчих явдал юм. Энэ нь JTI-тай хамтран ажиллахад шаардлагатай нөхцөл юм.

Компани нь хээл хахууль, авлигад холбогдсон аливаа бизнесийн түнштэй гэрээг цуцлах эрхтэй.

Үнэт зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх

"Би болзошгүй нийлүүлэгчийн борлуулалтын төлөөлөгчөөс хэд хэдэн удаа утасны дуудлага болон цахим зурвас авсан юм. Түүний санал болгосон бүтээгдэхүүн техникийн шаардлагад нийцэхгүй байгааг би түүнд хэлсэн юм». Тэр дахин утасдаж, JTI түүний саналыг хүлээн авсан тохиолдолд нэмэлт 5% -н "хувийн төлбөр" -ыг өгөхөө болгоомжтой ойлгуулсан юм. Би түүнд иймэрхүү үйлдэл нь бидний эрхэмлэдэг үнэт зүйл, ёс зүйн зарчмуудтай зөрчилдөж байгааг ойлгуулаад, JTI руу дахин утасдахгүй байхыг түүнд сануулсан юм. Энэ явдлыг би ахлах ажилтандаа даруй тайлагнав."

Хангамж, худалдан авалтын нэгжийн ажилтан

Илүү ихийг олж мэдээрэй