Бизнес эрхлэх шудрага хандлага

Гадна мэдээлэл холбооны хэрэгслэлийг ашиглах

JTI –ийн нэрийн өмнөөс Компанийн зөвхөн эрх бүхий төлөөлөгч сэтгүүлчидтэй харилцаж болно. Гэхдээ манай бизнесийн холбогдолтой сэдвээр нийгмийн сүлжээнд харилцахыг бүх ажилчдад зөвшөөрнө.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Зөвхөн JTI-ийн удирдах албан тушаалтнууд, холбогдох улс орны ерөнхий менежерүүд, түүнчлэн компанийн хөгжлийн бодлогын бүс нутгийн, орон нутгийн болон олон улсын төлөөлөгчид сэтгүүлчтэй харилцаж болно.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би нийгмийн сүлжээнд JTI-ийн тухай мэдээлэл байршуулахдаа зөвхөн Компаниас зөвшөөрсөн мэдээлэл болон олон нийтэд нээлттэй өгөгдлийг ашиглах ба мэдээлэлд анхаарал болгоомжтой хандана.

Би вэбсайт, блог, нийгмийн сүлжээний форум дээр JTI-ийн талаархи нууц мэдээллийг нийтэлж эсвэл тараахгүй.

Амьдрал дээр би дараах зарчмыг баримталдаг: хэрэв би аливаа мэдээллийг үндэсний сонины нүүр хуудсан дээр тавьсан байхыг хүсэхгүй бол би үүнийг нийгмийн сүлжээнд эсвэл бусад нээлттэй мэдээллийн сайтуудад тараахгүй.

Нийгмийн сүлжээнд юу хийхийг зөвшөөрөх болон хийх ёстой, юу хийж болохгүй вэ?

  • ТИЙМ – JTI-ийн арилжааны сувгуудаар хэвлэгдсэн сул орон тооны талаархи мэдээлэл, зарлалуудыг хувийн сүлжээнд байрлуулах.
  • ТИЙМ – Таны бүх мессеж таны хувийн үзэл бодлыг илэрхийлж байгааг тодорхой зааж өгнө үү.
  • ҮГҮЙ – Олон нийтийн сүлжээний сайтуудад нууц мэдээллийг байрлуулах.
  • ҮГҮЙ – Нийгмийн сүлжээнд JTI –ийн тамхин бүтээгдэхүүнийг хувиараа сурталчлах.

Илүү ихийг олж мэдээрэй