Бизнес эрхлэх шудрага хандлага

Санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Бид санхүүгийн гэмт хэргийг үл тэвчдэг бөгөөд эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлж зохицуулдаг.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Санхүүгийн гэмт хэрэг нь улс нийгэмд хохирол учруулахаас гадна JTI-ийн бизнес болон нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.

Санхүүгийн гэмт хэрэгт мөнгө угаах, татвараас зайлсхийх, татвараас зайлсхийхэд туслалцаа үзүүлэх зэргийг нэрлэнэ. Мөнгө угаах нь хууль бусаар олсон мөнгөн хэрэгсэл буюу үнэт цаасны хэлбэрт шилжих үйл явц юм. Татвараас зайлсхийх нь татварт төлөх төлбөрөөс зайлсхийх арга хэмжээ авах явдал юм. Татвараас зайлсхийхэд туслах гэдэг нь бизнесийн түнш эсвэл бусад гуравдагч этгээдэд татвар төлөхгүй байхад туслах явдал юм.

JTI болон түүний ажилтан санхүүгийн гэмт хэргийг үйлдэх буюу ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлсэн тохиолдолд үүний үр дүнд ашиг хүртээгүй байсан ч JTI болон түүний ажилтнуудад хатуу арга хэмжээ авч шийтгэх болно. Тиймээс ийм үйлдэлд санаатай, санаатай бус тусламж дэмжлэг үзүүлэхэд та хариуцлага хүлээх болно.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би аливаа санхүүгийн гэмт хэрэгт оролцож дэмжих ёсгүй.

Anti-Money Laundering… policy-д арилжааны орлого зарлагын журмыг тогтоож өгсөн ба түүний тусламжтайгаар мөнгө угаах үйл явцад оролцоогүй гэдгээ хянах боломжтой.

Хэрэв намайг татвар төлөхөөс зайлсхийх буюу мөнгө угаах үйл явцад оролцох санал тавибал би татгалзах бөгөөд даруй үүнийг мэдэгдэх болно.

Хэрэв хамтрагч буюу бизнес түнш маань санхүүгийн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй буюу сэжиг төрүүлбэл би үүнийг мэдээлэхэд бэлэн байна.

Бизнес түншүүдэд энэ нь юу гэсэн үг вэ?

Бизнес түншүүд болон бидний нэрийн өмнөөс харилцагч хэн боловч санхүүгийн гэмт хэрэг үйлдэхийг бидэнтэй адил тэвчих ёсгүй гэж бид үздэг.
Хэрэв бизнес түнш маань ямар нэгэн хэлбэрээр санхүүгийн гэмт хэрэгт холбоотой гэж үзвэл бид эрхийнхээ хүрээнд түүнтэй гэрээгээ цуцлах эрхтэй.

Хэрэв бизнес түншид санхүүгийн гэмт хэрэгт холбогдох ямар нэгэн үйлдэл хийх санал ирвэл, тэр энэ талаар onebehavior@jti.com хаяг руу даруй мэдэгдэнэ.

Ямар нөхцөлд үүнийг хэрэглэх вэ?

Санхүүгийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан жишээнүүд:

  • Бизнес түнш маань төлбөрийг миний мэдэхгүй гуравдагч этгээдийн нэр дээрхи гадаадын банкны данс руу шилжүүлэх хүсэлт тавьсан нь татвар төлөхөөс зайлсхийсэн арга байх магадлалтай.
  • Үйлчлүүлэгч маань нийлүүлсэн барааны (үзүүлсэн үйлчилгээ)- ний тооцооны хуудсан дээр худал мэдээлэл өгөхийг хүсэх, энэ нь НӨАТ болон бусад татваруудаас зайлсхийх арга юм.

Илүү ихийг олж мэдээрэй