Бизнес эрхлэх шудрага хандлага

Дотоод нууцлалыг хамгаалах

Ажилчид дотоод нууцлалд хамааралтай үйл ажиллагаанд оролцохыг хатуу хориглоно.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Дотоод нууцлалыг хамгаалах гэдэг нь хувийн ашиг сонирхол эсвэл гуравдагч этгээдийн ашиг сонирхлын үүднээс дотоод нууцлалтай мэдээллийг ашиглах явдал юм. Үүнд дотоод мэдээлэл дээр үндэслэн санал зөвлөмж өгөхөд ашиглахыг нэрлэж болно. Дотоод нууц мэдээлэл бол компанийн үнэт цаасны үнэлгээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх албан ёсны мэдээлэл юм. Дотоод нууц мэдээлэл нь санхүүгийн үзүүлэлтүүд, ногдол ашгийн тухай мэдээлэл, хувьцаа гаргах, эргүүлэн авах тухай мэдээлэл, өргөн хэмжээний өргөтгөлийн төлөвлөгөө, түүнчлэн нийлүүлэлт, худалдан авалтын талаархи мэдээллийг агуулсан байж болно.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би дотоодын нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй ч ямарваа үнэт цаас (хувьцаа, бонд, опцион г.м.)-ыг худалдаж авах, худалдах, үнэт цаасыг худалдан авах эсвэл худалдах талаар гуравдагч этгээдэд санал зөвлөгөө өгөхгүй. Би дотоодын нууц мэдээллийг гуравдагч этгээдэд зохих зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхгүй.

Хэрвээ JTI-ийн хамтран ажилладаг болон компанийн ажилтан, хамтрагч нь дотоод нууц мэдээлэл олж авах гэж оролдож байгаа бөгөөд яагаад үүнийг хийж байгаа талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа бол би Санхүүгийн албаны дарга эсвэл Байгууллагын Ёс Зүйн хэлтсийн төлөөлөгчид даруй мэдэгдэх болно.

Үүнийг ямар нөхцөлд хэрэглэх вэ?

Дотоодын нууцлалтай холбоотой гарч болох үйл ажиллагаануудын жишээг доор дурдвал:

  • Бизнесийг хєгжүүлэх нэгжийн гишүүн нь худалдан авч болох компаниийн хувьцааг худалдан авах сонирхолтой байх, энэ нь эрсдэлийг дагуулах үр дагавартай.
  • Санхүүгийн нэгжийн ажилтан нь JT группын санхүүгийн мэдээлэлд нэвтрэх боломжтой бөгөөд түүнийгээ мэдэгдээгүй ба өөрийн хувьцааг JT –д худалдахыг хүсэх.
  • Миний нөхөр JT группд хэд хэдэн хувьцааг худалдаж авахыг хүсч байгаа бөгөөд түүний санхүүгийн үзүүлэлтүүдийн талаар надаас асууж байгаа бөгөөд тэр хэвлэгдээгүй байгаа.

Илүү ихийг олж мэдээрэй