Бизнес эрхлэх шудрага хандлага

Нууцлалын журам ба хувийн мэдээллийг хамгаалах

Бид хууль эрх зүй, аюулгүй байдлын бүх шаардлагыг хангаж хувийн мэдээллийг цуглуулж, ашиглаж, хадгалдаг. Бид өөрсдийн нууц мэдээлэлд мөн адил хариуцлагатай ханддаг.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд манай өөрсдийн ажилчид, бизнесийн түншүүд болон бусад хүмүүстэй холбоотой хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулдаг. Бид ийм мэдээлэлд хариуцлагатай хандаж, нууцыг хамгаалж, зөвхөн JTI-ийн үр дүнтэй үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэлтэй ажилладаг.

Үүнээс гадна, бид компанийн арилжааны нууц мэдээлэлтэй ажилладаг бөгөөд үүнтэй мөн адил хариуцлагатай хандана.

Хувийн мэдээлэл эсвэл нууц мэдээллийг задруулснаар манай нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Хувийн мэдээлэлтэй ажиллахдаа би анхаарал болгоомжтой хандаж, тухайн хүний хувийн нууцыг үргэлж хүндэтгэж, өгөгдлийг хууль ёсны дагуу ашиглана.

Ялангуяа би хувийн мэдээллийг дамжуулахад болгоомжтой ханддаг. Зөвхөн хуулийн үндэслэлээр арилжааны хэрэгцээнд ашигладаг. Хэрвээ эргэлзэж байвал би орон нутгийн эсвэл бүс нутгийн хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авна.

Нууц мэдээлэл болон хувийн мэдээллийг хадгалах, шилжүүлэхийн тулд би зөвхөн найдвартай, JTI-ийн эрх бүхий МT (мэдээллийн технологи)-ийн шийдэл ашиглана. Би өөрийн төхөөрөмжүүд болон бичиг баримтын аюулгүй байдлыг хангаж, IT систем, сайтууд болон бусад JTI хөрөнгөд найдвартай, аюулгүй нууц үгийг ашигладаг.

JTI-ийн нутаг дэвсгэрээс гадуур ажиллахдаа гадны хүмүүс санамсаргүй нууц мэдээллийг сонсох, нууц үг олж авах буюу тэдгээрт нэвтрэх боломж олгохгүй давхар арга хэмжээ авдаг.

Гарал үүсэл эсвэл зорилго нь тодорхойгүй нууц мэдээлэл авсан тохиолдолд би итгэлгүй байгаа учраас удирдагчдад энэ талаар мэдэгдэнэ. Нууц мэдээлэл хүссэн сэжигтэй зурвасуудад би хэзээ ч хариу өгдөггүй ба холбоос дээр дарах, хавсралтыг нээх эрсдэлтэй үйлдлүүдийг хийдэггүй.

Мэдээллийн нууцлалыг зөрчих буюу буруугаар ашиглаж болзошгүй ямарваа тохиолдолд орон нутгийн эсвэл бүсийн хуулийн зөвлөх, компанийн ёс зүйн хэлтсийн төлөөлөгч эсвэл мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн төлөөлөгчдөд нэн даруй мэдээлнэ.

Ямар мэдээлэл үүнд хамаарах вэ?

Хувийн мэдээлэл нь тухайн хүнтэй холбоотой аливаа мэдээлэл, тухайлбал, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, биеийн байцаалтны баримт бичгийн дугаар, эрүүл мэндийн мэдээлэл, хамаатан садан, мөнгө санхүүгийн мэдээлэл болон ажлын байрны талаарх мэдээлэл орно.
Нууцад хамаарах мэдээллүүд нь: JTI-ийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, бизнесийн төлөвлөгөө болон бизнесийн түнштэй холбоотой мэдээллүүд орох бөгөөд нууцыг задруулсанаар JTI-ийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Илүү ихийг олж мэдээрэй