Бизнес эрхлэх шудрага хандлага

Байгууллагын хөрөнгийг хамгаалах

JTI хөрөнгө нь бизнесийн зорилгоо биелүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Бид JTI болон бусад эзэмшигчийн хөрөнгөнд хариуцлагатай, болгоомжтой ханддаг. Бид компанийн хөрөнгийг зохих ёсоор олж авах, хадгалах, захиран зарцуулах бүх арга хэмжээг авдаг.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Байгууллагын хөрөнгө нь машин, тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн эд материал, оюуны өмч, компанийн өгөгдлийг багтаадаг.

Ашиглалтын буруу үйл ажиллагаа, ажлын бэлэн бус байдал эсвэл байгууллагын хөрөнгийн эвдрэл гэмтэл нь бидний бизнесд хохирол учруулж, санхүүгийн алдагдалд хүргэж, бидний нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.

Ялангуяа бидний оюуны өмчийн үнэ цэнэ нь бидний бүтээгдэхүүн, үйлчилгээг онцолж ялгах өрсөлдөөний давуу талыг бий болгоход тусалдаг. Компанид ажиллах хугацаанд JTI-д зориулж боловсруулсан бүх шинэ бүтээл, санал, төслүүд нь JTI-ийн өмч юм, тиймээс үүнийг хувийн журмаар борлуулахыг зөвшөөрдөггүй.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Миний бие итгэмжлэгдсэн компанийн өмчийг хулгай, зүй бус ашиглалт, алдагдахаас хамгаалах ёстой.

Би хувийн ашиг сонирхлын төлөө бус, JTI байгууллагын бодлого, журмын дагуу байгууллагын хөрөнгийг ашигладаг. Би байгууллагын хөрөнгийг, түүний дотор оюуны өмчийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхгүй. Би хэзээ ч гуравдагч этгээдийн хөрөнгө эсвэл гуравдагч этгээдийн оюуны өмчийг хууль бусаар, зохих лиценз, зөвшөөрөлгүйгээр олж авч, ашиглахгүй.

Би цахим үйлчилгээ (хостинг)-ийн гэрээ байгуулах, эсвэл тоон мэдээллийн өгөгдлийг хадгалах бүрдээ мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд МТ (мэдээлэл технологийн)-ийн нэгжийг үүнд хамруулах болно.

Би JTI тоон өгөгдлүүдийн үнэ цэнэ, эмзэг байдлыг ойлгодог учраас i-secure code-ийг дагаж мөрдөн мэдээлэл алдагдах эрсдлийг анхаардаг.

Хэрэв би мэдээллийн технологийн нөөцийг зөв зохистой ашиглах талаар эргэлзэж байгаа бол Глобал дэмжих баг (Global Support Team)-ийн зөвлөгөөг авдаг. Хэрэв би алдаа гаргавал, тэр даруй мэдэгдэнэ.

Мэдээллийн аюулгүй байдлын дүрмийн үндсэн зарчмуудыг бүү мартаарай:

  • Би интерактив эд зүйлсээ болгоомжилж хамгаалдаг
  • Би товчлуур дарахаасаа өмнө сайн боддог
  • Би өгөгдөл мэдээллийг аюулгүй аргаар хүргүүлдэг.
  • Аливаа асуулт байгаа бол би ИТ-ийн орон нутгийн салбарын мэргэжилтнүүд рүү хандах буюу information. security@JTI.com хаягаар захиа бичиж болно.

Илүү ихийг олж мэдээрэй