Манай бүтээгдэхүүн

Хууль бус наймаатай тэнцэх

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг зогсоох чиглэлээр бид салбарын тэргүүн эгнээнд ажиллаж, хууль сахиулах байгууллага болон засгийн газрын бусад агентлагуудтай түншилж, зохих дэвшилтэт технологийг хөгжүүлж байна.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

JT Групп нь хууль бус тамхин бүтээгдэхүүнийг эрс эсэргүүцдэг бөгөөд аливаа төрлийн хууль бус худалдаатай тэмцэх үүрэг хүлээнэ. Үүнтэй тэмцэхийн тулд бид өөрсдийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, хууль сахиулах байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.

Тамхины бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдаалах нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг тамхины компаниудад саад учруулж, улсын төсөвт оруулах татварын орлогыг бууруулж, зохион байгуулалттай гэмт хэргийг хөхүүлэн дэмждэг.

Бид зах зээлээ хянаж, үйлчлүүлэгчдэдээ хяналт тавьж, JTI-ийн тамхийг зөвхөн насанд хүрэгчдэд хүргэх, зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн худалдааны сувгаар хангах болон зөвхөн зориулалтын худалдааны цэгүүдэд арилжаалахад оршино.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Тамхин бүтээгдэхүүн нийлүүлэх хууль эрх зүйн сүлжээг бий болгох үүднээс JTI-ийн хүчин чармайлтыг дэмжин ажилладаг түншүүд JTI-ийн нийлүүлэгчийн стандарт, холбогдох компанийн бодлоготой танилцах арга хэмжээ авдаг. Манай тамхин бүтээгдэхүүнийг худалдан авдаг, тээвэрлэдэг, борлуулдаг бизнесийн хамтрагчид нь найдвартай, нэр хүндтэй байх ёстой бөгөөд ханган нийлүүлэгч, үйлчлүүлэгчдийн баталгаажуулалтын хөтөлбөрийн шалгуурт тэнцсэн байх ёстой.

Би бизнесийн түнш эсвэл JTI бүтээгдэхүүнтэй холбоотой сэжигтэй гүйлгээ, үйл ажиллагааг хууль бус наймаатай тэмцэх Нэгжийн төлөөлөгч буюу байгуулагын ёс зүйн хэлтэст цаг алдалгүй мэдээлэхэд бэлэн байна.

Бизнес түншүүдэд энэ нь юу гэсэн үг вэ?

Манай бизнесийн түншүүд JTI болон өөрсдийн арилжааны үйл ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээг хууль бус наймаанаас хамгаалж чадна гэдэгт итгэж байна. Үүнээс гадна, манай бизнесийн түншүүд нийлүүлэгчид болон үйлчлүүлэгчдэд зориулсан хөтөлбөрт хамрагдаж, олон талт хамтын үйл ажиллагаанд оролцохыг бид хүсч байна.

JTI-ийн бүтээгдэхүүнийг хураах ямар нэгэн баримт илэрсэн тохиолдолд манай байгууллагын хууль бус наймаатай тэмцэх нэгж нь хууль сахиулах байгууллагатай хамтран мөрдөн шалгах ажиллагаанд оролцоно. Хэрэв мөрдөн шалгах явцад манай аль нэгэн бизнесийн түншийн нэр хүнд эргэлзээ төрүүлсэн тохиолдолд нийлүүлэлтийн сүлжээгээ аюулгүй болгох, шаардлагатай тохиолдолд бизнесийн харилцааг таслан зогсоох арга хэмжээ авна.

Тоон баримтаас дурдвал

  • Дэлхийн хэмжээнд авч үзвэл, дундажаар, арван тамхины нэг нь хууль бус байдаг.
  • Дэлхий даяар жил бүр улсын төсөвт нийтдээ 40 тэрбум гаруй долларын татварын орлого нуун дарагдуулдаг.
  • 2017 онд хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласнаар 1 тэрбум гаруй хууль бус тамхи хураагдсан (буюу түүнтэй тэнцэх хууль бус тооны тамхи).

Илүү ихийг олж мэдээрэй