JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?
Манай бизнесийн түншүүд нь манай харилцагчид, ханган нийлүүлэгчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид, тамхины навчны наймаа эрхлэгчид, түгээгчид болон арилжааны харилцаатай бусад харилцагчид юм.
Манай бизнесийн хамтрагч талуудын ёс зүйгүй зан байдал нь Компанийн нэр хүндэд муугаар нөлөөлж болно. Бид ёс зүйн өндөр хэм хэмжээ баримталдаг түншүүдтэй хамтран ажиллахыг эрмэлздэг.
Бүх үндсэн нийлүүлэгчид JTI’s Supplier Standards дагаж мөрдөх ёстой бөгөөд эдгээр стандартад нийцүүлэн үндсэн нийлүүлэгчдийг баталгаажуулдаг.
JTI Agricultural Labor Practices нь бидэнтэй хамтран ажилладаг тамхины навчны борлуулагчдын дунд хєдєлмєрийн зохион байгуулалтыг сайжруулахад чиглэгддэг. Эдгээр стандартууд нь ажилчдын эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хүүхдийн хөдөлмөр зэрэг асуудлыг хамаардаг.
Манай тамхин бүтээгдэхүүнийг худалдан авдаг, тээвэрлэдэг, борлуулдаг бизнесийн түншүүдийн үнэнч шударга ажиллагааг баталгаажуулахын тулд бид тэдэнд хатуу хяналт тавьдаг.