Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?
Би шаардагдах хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэндийг хамгаалах бүрэн сургалтанд хамрагдаж, орон нутгийн холбогдох үйл явцтай танилцсан.
Би өөрийн аюулгүй байдал болон хамт олны аюулгүй байдалд хариуцлага хүлээнэ. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон байгууллагын тээврийн хэрэгсэлтэй харьцахдаа, болзошгүй эрсдэл аюулыг тооцоолж, аюулгүй байдлыг хангаж хариуцлагатай хандах хэрэгтэй. Хэрэв би аюултай нөхцөлд хурдан сэтгэх чадвар буурсан, үйлдэл хийхэд үр дүн багатай гэдгээ мэдэрсэн тохиолдолд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж дээр ажиллах, байгууллагын унаа тэргийг ашиглах болон ямар нэгэн үйлдэл хийхээс татгалзана.
Би аюултай нөхцөл байдал үүссэн, осол гарах буюу нөхцөл үүссэн, аюултай үйлдэл хийгдэх үед Компанид байнга мэдэгдэх үүрэгтэй.
Би удирдлагын хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дадлыг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авна. Аюулгүй ажиллагааны үүднээс ажилчдад шаардлагатай мэдлэг олгож дадлагажуулан, шаардлагатай тоног төхөөрөмж дээр ажиллуулна. Осол гарсан буюу эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн даруйд би шуурхай арга хэмжээ авна.