Манай ажилчид

Ажилчидтай эрх тэгш хүндэтгэлтэй хандах

Бид ялгаварлан гадуурхалт, хавчлагаас айхгүй, хүн бүр өөрөөрөө байж ажиллах боломжийг олгодог бөгөөд хувийн хэвшлийн олон талт байдлыг дэмжиж, нийтлэг соёлыг бий болгоход дэмжлэг үзүүлдэг.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Доромжлол, ялгаварлан гадуурхах, дарамт шахалт үзүүлэх нь JTI-ийн үнэт зүйлтэй харшлах бөгөөд энэ тохиолдолд шаардлагатай арга хэмжээ авах шаардлагатай ба энэ нь өөрсдийн өмнө болон нэг нэгнийхээ өмнө хүлээсэн үүрэг юм.

Бид хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй, хүйс, нас, арьсны өнгө, яс үндэс, шашин шүтлэг, тахир дутуу байдал, бэлгийн чиг хандлага, гэрлэлтийн байдал, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхах явдлыг зөвшөөрөхгүй.

Хүч хэрэглэсэн болон үг хэлээр (амаар болон бичгээр) дарамт шахалт, айлган сүрдүүлэх үйлдэл хийхийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би өөр соёл, үзэл бодол, амьдралын хэв маягийг үнэлж, хүндэтгэдэг. Миний ёс зүйн төлөвшил бусдад хэрхэн нөлөөлж болох талаар боддог. Би доромжилсон, түрэмгийлсэн, заналхийлсэн байдлыг үл тэвчинэ. Би бэлгийн чиг хандлагатай ямарваа үйлдэл хийхгүй бөгөөд зохимжгүй дохио зангаа бусдад хийхгүй.

Хэрэв би тамхи татдаг зуршилтай бол тамхи татдаггүй орчинд ажилладаг бусдын эрхийг хүндэтгэдэг.

Хэрэв хэн нэгэн намайг доромжлох, ялгаварлан гадуурхах, ямар нэгэн хэлбэрээр мөрдөж мөшгөх тохиолдолд үүнийг шууд удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн эсвэл байгууллагын ёс зүйн багийн төлөөлөгчдөд мэдэгдэх нь зүйтэй.

Удирдан манлайлагчийн хувьд би олон янзын хувь хүмүүсийн зан төлвийг хүлээн зөвшөөрч, бүх хамтран ажиллагсаддаа адил тэгш хүндэтгэлтэйгээр хандана. Шийдвэрээ би шударга зарчим бодит үнэн дээр тулгуурлаж гаргадаг. Би ялгаварлан гадуурхах бүх хэлбэр, дарамтлан мөрдөн мөшгих үйлдлүүдийг үл тэвчих, зөрчлийн тухай мэдээлэл авмагц даруй арга хэмжээ авна.

Бидний биззнес түншүүдэд энэ нь юу гэсэн үг вэ?

Манай бизнесийн түншүүд ажилчдад хүндэтгэлтэй, шударга хандах баталгааг хангаж, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэхийг хориглодог.

Уян хатан бус, доромжилсон араншинг доорхи жишээнээс харна уу:

  • Цаг үеэ олоогүй буюу доромжилсон өнгө аястай тоглоом шоглоом, бэлгийн харьцааны сэдвээр яриа өрнүүлэх эсвэл эрэгтэй буюу эмэгтэй хүн рүү чиглэсэн үл тоомсорлосон үг хэллэг хэлэх
  • Арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэмжих
  • Ажилтан буюу хэсэг бүлэг ажилчдыг доромжлох - жишээ нь: тэдний алдаа дутагдлыг олны дунд ярих
  • Хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүсийг нийгмээс тусгаарлах, энэ нь нийтийг хамарсан арга хэмжээ буюу ярилцлага уулзалтанд ямар нэгэн үндэслэлгүй оруулахгүй байх

Илүү ихийг олж мэдээрэй