Боломжит зөрчлийн тухай мэдээлэх

Бид бие биетэйгээ болон бизнесийн түншүүдтэйгээ харилцан хүндэтгэлтэй, шударга, үнэнчээр харилцаж ажиллах ёстой. JTI дээр бид зөрчил гарч болох бүхий л мэдээллийг нухацтай авч үзэн, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг авдаг.

Байж болзошгүй зөрчлийн талаар хэнд мэдэгдэх вэ?

Танд эргэлзээ төрөх буюу асуудал тулгарвал байнга зөвлөгөө авах нь зүйтэй. Журамд заасан "Нэмэлт мэдээллийн эх сурвалж" хэсгүүд нь танд холбогдох асуудлаар туслах эсвэл нэмэлт мэдээлэл өгөх тусгай нэгжид хамааралтай.

Хэрэв та JTI хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ, бодлого эсвэл журам зөрчсөн гэдэгт итгэлтэй байгаа, эсвэл Компанийн бизнес, нэр хүндэд заналхийлж магадгүй гэж үзэж байгаа бол та үүнийг мэдэгдэх ёстой.

Ямар ч асуудал тохиолдсон та үүнийг өөрийн удирдлага эсвэл орон нутгийн мэргэжилтэнтэй нууц хамгаалагдана гэдэгт итгэлтэй мэдэгдэж болно. Хэрэв эдгээр сонголтууд танд тохиромжгүй гэж үзвэл та "Таны дуу хоолой" бие даасан мэдээллийн нууцлал хамгаалагдах сувгаар дамжуулан болзошгүй зөрчлийг мэдээлж болно.

Болзошгүй зөрчлийг мэдээлж байвал та үүнийг шударга үнэнчээр хийх ёстой. Энэ нь таны мэдээлэл үндэслэлтэй байх ёстой бөгөөд цаашид шалгах явцад батлагдахгүй ч байж болно. Зорилготой худал мэдээлэх, төөрөгдүүлэх, эсвэл бусдыг хорлох сэдэлтэй мэдэгдэл хийх тохиолдолд буруутай хүмүүст сахилгын арга хэмжээ авч болно.

Болзошгүй зөрчлийн талаар хэзээ мэдэгдэх вэ?

Мэдээллийн ямар ч аргыг сонгосон зөрчлийн талаар яаралтай мэдээллэх хэрэгтэй. Цаг хугацаа алдах тутамд JTI болон таны нөхцөл байдал улам бүр дордох болно. Үүнээс гадна асуудлыг шийдэхэд хүндрэлтэй болж болзошгүй.

Аливаа зөрчлийг шударгаар мэдээлсэн буюу хянан шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлсэн аливаа ажилтны эсрэг дарамт шахалт үзүүлсэн тохиолдлыг ноцтой сахилгын зөрчилд тооцно.

«Таны дуу хоолой» систем хэрхэн ажилладаг вэ?

Мэдээлэх

Та "Таны дуу хоолой" системээр дамжуулан хэд хэдэн арга замаар хууль бус үйлдлийн тухай мэдээлж болно. «Таны дуу хоолой"-д мэдээллэх ямар ч аргыг сонгосон мэдээллэх журмын хүрээнд таны нууцлалыг хамгаалах болно. Хэрэв та өөрөө хүсвэл нууцлалд хамрагдахгүй байж болно.
  • «Таны дуу хоолой» системын холбоо барих ажилтантай холбогдож болно.
  • «Таны дуу хоолой» интернет порталыг ашиглан мэдээлэл хүргүүлэх боломжтой
  • Байгуулагын стандарт журам хангах нэгжийн onebehavior@jti.com цахим хаяг руу хэлтсийн мэдээлэл хүргүүлж болно

Дүгнэлт

Таньтай холбоо барьсан ажилтан байгууллагын ёс зүйн багийн зохицуулагчид таны мэдээллийг илгээж, цаашдын хийх үйлдэлийн тухай заавар чиглэл авч ажиллана. Шаардлагатай тохиолдолд Бизнесийн ёс зүйн хороо энэ нөхцөлд хэрхэн ажиллах талаар шийдвэр гаргана. Хэрэв болзошгүй зөрчил нь "Таны дуу хоолой" системийн дагуу шийдвэрлэгдэх асуудал биш бол холбоо барих ажилтан танд энэ тухай мэдэгдэж, хэнд хандахыг зөвлөх болно.

Хянан шалгах

Нарийвчлан шалгах шаардлагатай бол энэхүү ажиллагаа нь Investigation Lead-ээр хэсэгчлэн удирдуулан, шударгаар явагдана. Тэрээр Зохицуулагч эсвэл Бизнесийн Ёс зүйн хороонд дүгнэлтээ хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл засч залруулах арга хэмжээ авахыг орон нутгийн удирдлагуудад зөвлөх болно.

Шийдвэр

Таньтай холбоо барих хүн хяналт шалгалтын үр дүнгийн талаар танд мэдэгдэх болно. Аливаа үүссэн хэргийг хаахын өмнө Байгууллагын Ёс Зүй Хариуцсан Захирал тухайн хэргийг хянана.

Илүү ихийг олж мэдээрэй

Буцах «Таны хөтөч» шийдвэр гаргах загвар