Нийгэмд хүлээх бидний үүрэг

Шударга өрсөлдөөн

Бүх зах зээл дээр бид шударга өрсөлдөөнийг хадгалж, өрсөлдөөний хуулийг чандлан сахиж байна.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Шударга өрсөлдөөнийг зөрчих, зөрчихөд чиглэсэн аливаа үйлдэл нь хууль бус юм.

Шударга өрсөлдөөний дүрэм журмыг дагаж мөрдөхгүй байх (тухайлбал санаатай бус) тохиолдолд Компани болон түүний ажилтнууд ноцтой шийтгэл хүлээдэг.

Бид бизнесээ эрхлэн явуулахдаа, өрсөлдөгчөөс үл хамааран стратегийн бүх шийдвэрийг гаргадаг. Манай харилцагчид өөрсдийн үйлчлүүлэгчид болон зах зээлд өрсөлдөх арга замуудын арилжааны шийдвэрийг бие даан гаргах боломжтой.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би шударга өрсөлдөөний дүрэм журам, тогтоосон хязгаарлалтыг мэдэж байх ёстой.

Ямар ч нєхцєлд өрсөлдөөнөөс үл хамааран арилжааны стратеги болон JTI-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлдог. Би зөвхөн JTI-ийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргадаг, өрсөлдөгчидтэй зөвлөлдөхгүй, тэдний үйл ажиллагаатай үялдуулахгүй байх, тэдэнтэй тохиролцон, өрсөлдөхүйц мэдээлэл солилцдоггүй.

Үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцах, зах зээлд хэрхэн ажиллах, өрсөлдөх талаар арилжааны шийдвэр гаргахад үйлчлүүлэгчдэд бүрэн эрх чөлөө олгодог.

Би өрсөлдөхүйц мэдээлэл болгоомжтойгоор тараахдаа түүнийгээ хамгаалах арга хэмжээ авдаг.

Бизнес түншүүдэд энэ нь юу гэсэн үг вэ?

Бизнесийн түншүүд, түүний дотор зөвлөхүүд болон нийлүүлэгчид нь өрсөлдөөний хууль тогтоомжийг мэдэж, өрсөлдөөнт мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.

Таны анхааралд:

  • Хувийн яриа, цахим шуудан, текст мессежийг албан ёсны захидал, мессежүүдтэй адилхан анхаарал болгоомжтой хандах ёстой.
  • Үйлдвэрлэлийн холбоодын хүрээнд зохиогдох арга хэмжээнд оролцохдоо өрсөлдөгч нартай хийх уулзалттай ижил байдлаар харьцах ёстой.
  • Салбарын холбоод, байгууллагуудын хүрээнд болон өрсөлдөгч тал оролцсон арга хэмжээнүүдэд оролцохдоо бүх хэлэлцүүлгийг анхааралтай баримтжуулах хэрэгтэй.

Илүү ихийг олж мэдээрэй