Нийгэмд хүлээх бидний үүрэг

Байгаль орчныг хамгаалах

Манай бизнес их хэмжээний ХАА-н бүрэлдэхүүн хэсэгтэй, байгаль орчинд тогтвортой, хангамжийн сүлжээнээс хамаарна. Хийх ажлын явцад бид ирээдүй хойч үеийнхээ байгалийн баялгийг хамгаалахын тулд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахыг хичээдэг.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Бид энэ салбарт байнгын сайжруулалтыг хийх, холбогдох үр дүнгийн талаархи мэдээллийг ил болгох зэрэг байгаль орчныг хамгаалах өөрсдийн чиг үүргээ бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийг зорьдог.

Компаний бизнест болон хангамжийн сүлжээнд цаг уурын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, усны дутагдал, амин чухал экосистемийн усталт зэрэг аюул заналхийлэл нөлөөлдөг юм.

Бид эрчим хүчний хэрэглээг багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн хийн ялгаралтыг бууруулахын тулд холбогдох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахыг эрмэлздэг. Үүнээс гадна, бид усны хэрэглээг бууруулж, үйл ажиллагаандаа хог хаягдлыг багасгахыг хичээдэг. Эдгээрээс гадна, Компани нь боловсрол, мэдлэг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Бид өөрсдийн нийлүүлэлтийн сүлжээнд байгаль орчны эрсдлийн үнэлгээг хийж, тэдгээрийг бууруулахын тулд нэгдсэн арга хэрэглэнэ. Ялангуяа, энэ зорилгоор худалдан авалтыг оновчтой болгож, нийлүүлэгчид, тамхины навчны үйлдвэрлэгчид болон бусад сонирхогч талуудтай хамтран ажиллаж байна.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би ажиллахдаа цахилгаан эрчим хүч, ус, материалын хамгийн үр ашигтай хэрэглээг ашиглахыг хичээдэг. Арилжааны шийдвэр гаргахдаа би байгаль орчны асуудлыг авч үздэг.
Хэрвээ миний шийдвэр нь байгаль орчны ямар үр дагаварыг бий болгоход итгэлгүй байвал, энэ асуудлаар орон нутгийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны мэргэжилтэнтэй зөвлөлддөг.

Удирдагчийн хувьд би байгаль орчны хариуцлагатай зан төлөвт багтаж, байгаль орчны холбогдох журмыг дагаж мөрдөх ёстой. Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрүүдэд би идэвхтэй оролцдог.

Бизнес түншүүдэд энэ нь юу гэсэн үг вэ?

Манай бизнесийн түншүүд байгаль орчны эрсдэлийг үр дүнтэй бууруулах, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх менежментийн зохих арга хэрэгслийг ашиглах ёстой.
Түүнээс гадна, бид манай нийлүүлэлтийн сүлжээн дэхь байгаль орчны асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэхэд бизнесийн түншүүдтэй хамтран ажиллах болно.

Хамтын ажиллагаанд нэмэлт хувь нэмэр би яаж оруулж болох вэ?

  • Нөөц, материалын хэрэглээг багасгах, түүнчлэн хог хаягдлыг багасгахын тулд боломжуудыг олж мэдэх, санал бодлоо илэрхийлэх.
  • Цахилгаан эрчим хүч болон усны хэрэглээг хариуцлагатай байдлаар ашиглах, түүнийг хэрэглэх, шаардлагагүй тохиолдолд зохих тоног төхөөрөмжийг салгах.
  • Орон нутгийн байгаль орчны хөтөлбөрт оролцох.
  • JTI-ийн тогтвортой хөгжлийн салбарын жил бүрийн тэмцээнд байгаль орчны хэрэгжүүлсэн төслүүдийн талаархи мэдээллийг илгээх.

Илүү ихийг олж мэдээрэй