Нийгэмд хүлээх бидний үүрэг

Улс төрийн төвийг сахих байр суурь

Компанийн ашиг сонирхлын дагуу Компани нь улс төрийн төвийг сахисан байр суурьтай байдаг.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Бид төрийн байгууллага, тэдний төлөөлөгчид, хууль тогтоогчидтой ашигтай үр дүнд хүрэхийн тулд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй бөгөөд үүнд эрмэлзэхгүй.

Компанийн ажилтан нь улс төрийн амьдралд идэвхитэй оролцож, тэдний оролцоо нь тэдний хувийн байр суурийг илэрхийлж байгаа тохиолдолд тэдний эрхийг хүндлэх бөгөөд энэ нь JTI-тай ямар ч холбоогүй юм.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Миний улс төрийн сонирхол миний хувийн байр суурийг илэрхийлдэг бөгөөд JTI дахь миний ажилтай холбоогүй юм. Би ажлын бус цагаараа улс төрийн үйл ажиллагаанд оролцдог ба JTI-н нөөц, компанийн цахим хаяг эсвэл Компанийн бусад эд зүйлсийг ашиглахгүй.

Ажлын байранд би ямар нэг улс төрийн кампанит ажил явуулахгүй, хамтрагчиддаа улс төрийн үзэл бодлыг сурталчилахгүй, ийм үйл ажиллагаанд санхүүгийн туслалцаа хүсэхгүй.

Хэрэв би улс төрийн албан тушаал горилж байгаа бол энэ тухай өөрийн удирдлагад болон орон нутгийн эсвэл бүс нутгийн хуулийн зөвлөхөд мэдэгдэх ёстой.

Ямар тохиолдолд үүнийг хэрэглэх вэ?

Улс төрийн үйл ажиллагаанд оролцсоноор тулгарах асуудлуудын жишээнүүдээс дурьдвал:

  • Би JTI-н нутаг дэвсгэрт парламентын гишүүнээр нэр дэвших цуглаан зохион байгуулахыг хүсч байна.
  • Би ажлын бус цагаараа орон нутгийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, орон нутгийн зөвлөлийн гишүүнээр ажиллахыг хүсч байна.
  • Миний хамтран ажиллагч JTI тэмдэгтэй машиныг улс төрийн цуглаанд оролцохдоо ашигладаг.

Илүү ихийг олж мэдээрэй