Нийгэмд хүлээх бидний үүрэг

Хүний эрхийг хангах

Манай ажилчид, бизнесийн түншүүд, тэдгээрийн ажилтнууд, түүнчлэн Компанийн үйл ажиллагаа явуулж буй дүүргүүдийн хүн амын дунд явуулдаг бүхий л үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэх явдлыг баталгаажуулдаг.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Хүний эрх бол дэлхийн аль ч бүс нутагт оршиж буй хэн нэгэн хүний хувьд адил тэгш үйлчлэх хэм хэмжээ юм. Эдгээр нь эрх тэгш байдал, хөдөлмөрийн хэм хэмжээ, үг хэлэх эрх чөлөө, хувийн мэдээллийг хамгаалах зэргийг багтдаг.

Бүх ажилчдад бид хүний эрхийн талаар тодорхой тайлбарлаж, энэ чиглэлээр гарч болзошгүй асуудлуудыг тодорхойлох, түүнийг арилгахын тулд үнэлгээ хийдэг.

Олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компаниудтай хамтран хүний эрхэд заналхийлж буй нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авч байна. Компанийн үйл ажиллагаанд хүүхдийн хөдөлмөрийг ашиглах эрсдэлийг арилгах, соёлын уламжлалын дагуу үүнийг хүлээн зөвшөөрдөг бүс нутгуудад энэхүү эрсдэлийг үгүй болгохын тулд бүх зүйлийг хийж байна.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би JTI–д ажилласнаар миний эрхийг хүндэтгэх ёстой гэж үздэг. Хэрэв миний болон хамтран ажиллагсдад эдгээр эрх зөрчигдөж байна гэж үзвэл би энэ талаар Компанид мэдэгдэнэ.
Хэрэв би удирдах албан тушаал дээр ажилладаг бол би өөрийн удирдлага доохри ажилчдын эрхийг хүндэтгэх ёстой. Ажилтнаас ирсэн болзошгүй зөрчлийн талаар аливаа мэдээлэл ирвэл би хэлтсийн менежерүүдийн мөрдөх журмыг баримталж ажиллана.

Бизнес түншүүдэд энэ нь юу гэсэн үг вэ?

Бизнесийн бүх түншүүд ажиллах арга барил, ажлын нөхцөл байдлын хувьд холбогдох орон нутгийн бүх хууль тогтоомж, олон улсын конвенцид нийцүүлэн ажиллах ёстой.

Ямар тохиолдолд үүнийг хэрэглэх вэ?

Доорхи жишээгээр анхаарал татаж болох нөхцөл байдлыг харуулав:

  • Тамхины аж ахуй дээр хүнд ууттай тамхи үүрч явж байгаа хүүхдийг би анзаарсан.
  • Тамхины навчны ургамал эрхэлдэг аж ахуйн ажилчид хамгаалах арга хэрэгслийг ашигладаггүй гэж хараат бус төрийн бус байгууллага мэдээлсэн байна.
  • Хүний нөөцийн хэлтэст мэдэгдэлгүйгээр хамтрагчийг амралтын өдрүүдэд ажиллахыг хүссэнийг би мэдсэн.
  • Удирдлага хамтрагчийг үйлдвэрчний эвлэлд нэгдэхийг хориглосноор түүний холбогдох эрхийг зөрчсөн байна.

Илүү ихийг олж мэдээрэй