Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөнө үү

Эрхэм хүндэт хамтран ажиллагсад аа,

Та бүхний өмнө JTI-ийн Ёс зүйн дүрмийн сүүлийн хэвлэл хүргэгдсэн. Энэхүү шинэчлэгдсэн хувилбартай та интернэт болон гар утсаа ашиглан танилцах боломжтой.

Ёс зүйн дүрэм нь бүх ажилтанд чухал ач холбогдолтой. Хэн нэгэн манай компаний талаар ойлголт авах, түүний мөн чанар, бидний баримтлах ёс зүйн хэм хэмжээтэй танилцах болно. Зарим ажилчдад, аливаа нөхцөл байдалд баримтлах удирдамж болгон ашиглаж болно. Миний хувьд 35 гаруй жил JTI-д ажилласандаа бахархах сэтгэгдэл төрдөг.

Үнэн хэрэгтээ, Ёс зүйн дүрэм нь үндсэн дөрвөн хүрээг хамраж байгаа юм, үүнд: манай ажилчид, манай бүтээгдэхүүн, бизнесийг шударга үнэнчээр явуулах болон бидний нийгэмд хүлээх үүрэг гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Энэ нь Компанийн түвшинд, түүний чиг үүргийн нэгж буюу зах зээлийн байр суурь эзэлдэг эсэхээс хэн ч байсан үл хамааран бид бүгдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлдог. Шаардлагатай зөв шийдвэрийг зөв гэдэгт итгэлтэй байх нөхцөлийг „Таны хөтөч“ "Шийдвэр гаргах загвар" бүлгүүдтэй танилцсанаар та ойлгох болно.

Хэлтсийн удирдлагууд өөрөө үлгэрлэн өөрийн хамт олныг манлайлах, ажилчдын ёс зүйтэй байдлыг хөхүүлэн дэмжихийг би уриалж байна. Тэднийг ажилчид санал бодлоо илэрхийлэхээс айдаггүй, харилцан ойлголцож, нээлттэй ярилцлахад таатай уур амьсгалыг бий болгохыг хүсч байна. Зөвхөн нийтлэг үүргээ хэрхэн биелүүлж байгаагаараа "үргэлж, бүх зүйлд зөв хандаж" бид бизнесийн зорилгодоо хүрэх, JTI-ийн жинхэнэ мөн чанарыг хадгалж, бэхжүүлэх боломжтой болно.

Ёс зүйн дүрмийг хамтран ажиллагсад, түншүүд болон бараа ханган нийлүүлэгчтэй харилцах үед дагаж мөрдөх, түүнийг ойлгож судалсан байх, гол нь өдөр тутам – хатуу дагаж мөрдөхөд оршино.

Нэг хамт олон. Нэгэн адил ёс зүй. Хамтын амжилт.


Говард Паркс
Хүний Нөөцийн Ахлах Дэд Ерөнхийлөгч, Байгууллагын ёс зүйн Хэлтсийн Ерөнхий Захирал

«Ёс зүйн дүрмийг хамтран ажиллагсад, түншүүд болон бараа ханган нийлүүлэгчтэй харилцах үед дагаж мөрдөх, түүнийг ойлгож судалсан байх, гол нь өдөр тутам – хатуу дагаж мөрдөхөд оршино.»

Буцах Танилц – Ёс зүйн дүрэм
Урагшаа Ёс зүйн дүрмийн ерөнхий ойлголт