«Таны хөтөч» шийдвэр гаргах загвар

Таны шийдвэр бид бүгдэд хамааралтай байх болно

Бид бүгд JTI байгууллагын стандарт болон үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй, үүгээрээ Компанийн зүгээс хамгийн сайн ажил олгогчдын нэг хэвээр үлдэж, нэр хүндээ хамгаалахад нь тусалдаг. Өдөр тутмын ихэнх тохиолдолд та эргэлзээгүйгээр зөв шийдвэр гаргахын тулд байгууллагын үнэт зүйл, ёс зүйн дүрэм, Компанийн бодлого, журмын талаар ойлголт авсан байх ёстой. Энэ тохиолдолд таны өөрийн нийтлэг ойлголт  туслах болно.

Гэсэн хэдий ч та хэрхэн зөв ажиллахаа мэдэхгүй байх тохиолдол гарч болзошгүй юм. Энэ тохиолдолд “Таны хөтөч” загвар нь бүх чухал хүчин зүйлсийг харгалзан, шийдвэрийн үр дагаврыг урьдчилан таамаглах боломжийг олгоно.
“Таны хөтөч” бол өөрийн сонирхол болон JTI-ийн ашиг тусын дагуу зөв шийдвэр гаргах боломжтой энгийн хэрэгсэл юм.

Хэрвээ ямар нэг зүйл эргэлзээтэй нөхцөлд...

Жишээ нь та ямар нэгэн юманд эргэлзэж байгаа бол:

  • Та үйлдэл хийхийг төлөвлөж байгаа бол
  • Танд ямар нэгэн үйлдэл хийх хүсэлт тавьсан
  • Та харсан буюу сонссон

«Асуудал юунд байгаа?»-г өөрөөсөө тодруулах

Дараахи тохиолдолд танд ямар мэдрэмж төрөхийг тунгаан бодно уу:

  • Хэрвээ та үүний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харсан бол?
  • Хэрвээ таны ойр дотны хүмүүс мэдсэн бол?

Дараа нь тодруулахдаа хэрвээ:

  • Энэ нь хууль журамтай харшлаагүй байгаа?
  • Энэ нь компанийн үнэт зүйлс болон компанийн ёс зүйн дүрэмд нийцэж байгаа эсэх?
  • Энэ нь таны хувийн эрхэмлэдэг үнэт зүйлстэй нийцэж байгаа эсэх?

Хэрэв та зөв гэж үзэж байвал

үйлдлээ хийж болно.

Ямар нэгэн зүйл таны санааг чинь зовоогоод байна уу? Та өөртөө итгэлгүй хэвээрээ байна уу?

Дараахи жагсаалтанд байгаа дурын хүнд хандаж, зөвлөгөө асуух:

  • Таны удирдлага
  • Орон нутгийн хүний нөөцийн төлөөлөгчид хандах
  • Орон нутгийн хуулийн зөвлөх
  • Байгууллагын ёс зүй хэлтсийн гишүүн
Буцах Шууд удирдах удирдлагын хүлээх үүрэг
Урагшаа Боломжит зөрчлийн тухай мэдээлэх