Шууд удирдах удирдлагын хүлээх үүрэг

JTI –ийн Дүрмийн заалт, баримтлах чиг бодлого болон дүрэм журам нь бүх ажилчдад хамаатай боловч шууд удирдах удирдлага таныг өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлж , JTI-ийн үнэт зүйлсийн амьдралдаа хэрэгжүүлж бусдыг байнга манлалайлан, бүх байдлаараа ёс зүйтэй хариуцлагатай байхыг танаас хүсэх болно.

Удирдагчийн хувьд өөрийн удирдлага доорхи ажилчдад Дүрмийн заалтуудыг танилцуулах үндсэн үүргийг хүлээх болно. Хүн бүр түүнд тавигдаж байгаа шаардлагыг ойлгосон байх, сургалтанд хамрагдаж, ёс зүйн хувьд зөв шийдвэр гаргах зааварчилгаа авсан байх.

Таны удирдаж буй хамт олон болзошгүй зөрчлийг Компанид мэдэгдэхээс эмээхгүй байх, хэнд хандахыг мэддэг байх нь ажлын таатай уур амьсгалыг бий болгох болно гэж найдаж байна. Хэрэв таны удирдлага доорхи ажилтан үүсэж болзошгүй зөрчлийн талаар мэдэгдвэл, та асуудалд нухацтай хандаж, нууцлалыг хадгалж  өөрийн ажилтан аливаа сөрөг хандлага, дарамт шахалтанд өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ тохиолдолд Guidelines for line managers on handling reported concerns of misconduct –ын зааварчлагыг  мөрдлөгө болгож ажиллах.

Дараахи бүлэгт хамт олон дунд ёс зүйтэй биеэ авч явахад баримтлах зарчмыг хэрэгжүүлэх аргачлалтай танилцах болно. Эдгээрт, тухайлбал, товч заавар, ёс суртахууны асуудлууд болон бусад материалууд орох бөгөөд цаашид шинэглэгдэж байх болно.

Хэрэв та одоо хэвлэмэл дүрмийг уншиж танилцаж байгаа бөгөөд  дурдсан аргачлалтай танилцах боломжгүй нөхцөлд  орон нутгийн HR Business Partner буюу байгуулагын стандарт, дүрэм журмын  хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.

Буцах Ёс зүйн дүрмийн ерөнхий ойлголт
Урагшаа «Таны хөтөч» шийдвэр гаргах загвар