Бизнес эрхлэх шудрага хандлага

Эдийн засгийн хориг, экспортыг хянах арга хэмжээ

Бид эдийн засгийн хориг, гадаад худалдааг хянах арга хэмжээнүүдийг хатуу даган мөрддөг.

JTI-ийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Эдийн засгийн хориг, экспортыг хянах арга хэмжээ нь тодорхой хувь хүн, байгууллага, улс оронтой бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, хориглох, зарим бараа, үйлчилгээг экспортлох, импортлохыг хязгаарлаж болно. Экспортын хяналтын арга хэмжээг зөрчсөн компани болон түүний албан тушаалтнуудад (зориуд бус тохиолдол мөн үүнд хамаарна) хатуу шийтгэл хүлээлгэж болно.

JTI нь хууль бусаар явуулж буй үйл ажиллагаанд байгууллага, албан хаагчдыг оролцох боломжийг хязгаарлах бодлого, журамтай.

Хамт олны нэгж болох миний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

Би JTI’s Global Economic Sanctions policy-г уншиж, дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд JTI-д ажиллаж буй миний болон бусад хуулийн этгээдэд хамаарах бүхий л хориг, экспортын хяналтуудыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Хориг арга хэмжээнд хамрагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, улс орон болон эрсдлийн өндөр түвшинд тодорхойлогдсон улс оронтой арилжааны гүйлгээ хийхээс өмнө би бүс нутгийн эсвэл орон нутгийн хуулийн зөвлөх эсвэл Шийтгэл хариуцсан ажилтан-с бичгээр зохих зөвшөөрөл авна.

Хориг арга хэмжээ болон экспортыг хянах арга хэмжээг зөрчсөн сэжигтэй тохиолдолд би бүс нутгийн болон орон нутгийн хууль зүйн зөвлөх эсвэл Шийтгэлийн хариуцсан захиралд нэн даруй мэдэгдэнэ.

Бизнес түншүүдэд энэ нь юу гэсэн үг вэ?

Манай бизнесийн түншүүд экспортын хяналт, хориг арга хэмжээ, түүнчлэн JTI-ийн нийлүүлэгчдийн стандартуудыг дагаж мөрдөнө гэж бид найдаж байна.

Үүнийг ямар нөхцөлд хэрэглэх вэ?

Эдийн засгийн хоригийг эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдлын жишээг доор харуулав:

  • АНУ-ын иргэн эсвэл Америкийн Нэгдсэн Улсад байнга оршин суугч этгээдийн хувьд BAP/Memo –ийн дагуу АНУ-ын талаас хориг тавьсан улс оронтой төсөл зохицуулах үүргийг би хүлээж байгаа.
  • АНУ-ын талаас хориг тавьсан улс руу бараа нийлүүлэх төлбөрийг АНУ-ын доллараар хийхийг хүсч байна.
  • Би JTI үйлдвэрт хоёр үйлдэлт лазерын төхөөрөмжийг илгээхийг хүсч байна. Гэхдээ экспортын лиценз шаардлагатай эсэхийг мэдэхгүй байна.

Илүү ихийг олж мэдээрэй